Ж.Бэгзсүрэн тэмдэглэсэн үгс Rss


НАМТАР
ᠨᠠᠮᠲᠠᠷ
namtar
  1. аливаа юмны амьдрал ахуйг тоочин бичсэн түүх; түүх намтар х о р ш.; өөрийн намтар;
  2. х у у ч и р с а н аливаа зохиол тууж; саран хөхөөний намтар; намтраа дуудуулах (муу ажил үйл хийж явсны нь сөхөж тоочих)
НАМ I
ᠨᠠᠮ
nam

нийгмийн нэгэн ангийн жолоодох хэсэг нь бөгөөд түүнийг ашиг тусыг хамгаалж, нөгөө эсрэг ангитай явуулах тэмцлий нь удирдах улс төрийн байгууллага; нам засаг х о р ш.; Монгол Ардын Хувьсгалт Нам; Зөвлөлт Холбоот Улсын Эвхамт Нам; нийгэм журамт нам; ажилчны нам; хөдөлмөрийн нам; коммунист ба ажилчны намуудын зөвлөлгөөн; намын удирдлага; намын үүр (намын анхан шатны байгууллага); намын төв хороо (намын удирдах дээд байгууллага); намын дүрэм (намын гишүүд, намын байгууллагуудын дагаж мөрдөх заавар); намын батлах (намын гишүүн мөн болохыг илэрхийлсэн бичиг); намд орох (намд элсэх); намд элсэх (намын дүрэм программыг зөвшөөрч намын гишүүн болох); намын орлогч (намын жинхэнэ гишүүн биш бөгөөд тогтоосон хугацаанд таслах эрх үл эдлэх гишүүд); нараа дагавал даарахгүй, намаа дагавал гэнэдэхгүй з ү й р

НАЛИХ
ᠨᠠᠯᠢᠬᠤ
naliqu
  1. бусдад ялмагалзан явах; түүний налих нь хэцүү;
  2. хов зөөх; наашаа нальж, цаашаа цалих
НАЙТААХ
ᠨᠠᠢᠢᠳᠠᠭᠠᠬᠤ
naiidagaqu

өөрийн эрхгүй бие давхийн хөдлөхийн хамт дуугарч шүлс үсэргэн хамар амаар амьсгал гаргах

НАЙРУУ
ᠨᠠᠢᠢᠷᠠᠭᠤ
naiiragu

эетэй, аятайхан зан байдалтай; найруу зантай хүн

НАЙРАГЛАЛ
ᠨᠠᠢᠢᠷᠠᠭᠯᠠᠯ
naiiraglal

шүлэглэн бичсэн том зохиол; <<Хүрэн морь>> гэдэг найраглал

НАЙМАЛЗАРГАНА

а м ь т а н хүний үсэрхэг газар бий болдог нэг зүйл бөөс, биеийн урт нь 1-1.5мм, хүний биед шигдэх нь сүрхий бөгөөд их загатнуулна

НАЙЛАНХАЙ II
ᠨᠠᠭᠠᠯᠢᠩᠬᠠᠢ
nagalingqai

эелдэг хөөрхөн зан; найланхай зантай хүүхэд

НАЙЗ
ᠨᠠᠢᠢᠵᠠ
naiija

харилцан дотно нөхөрлөсөн нь; найз нөхөд; миний найз; найз ахай

НАЙЖ
ᠨᠠᠢᠢᠵᠢ
naiiji

анд бололцсон эмэгтэйчүүд харилцан бие биенийгээ ийнхүү дуудна


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив