Дөлүгэн тэмдэглэсэн үгс Rss


АСМАДАХ
ᠠᠰᠠᠮᠠᠳᠠᠬᠤ
asamadaqu

урьд үзээгүй сураагүй юмыг хийх үйлдэхэд эе эвийг олохгүй ядах.

АСМАГ
ᠠᠰᠠᠮᠠᠭ
asamag

агталсан эр гахай.

АСЛИС
ᠠᠰᠯᠢᠰ
aslis

зурхай тэнгэрийн бүслүүрийг огтлон орших Угсаагийн хүн ордын найман одны нэг.

АСГАР
ᠠᠰᠬᠠᠷ
asqar

худаг усанд мал услах зэрэгт хальсан, асгаснаас тогтсон шалбааш ус; худгийн асгар.

АСАНГИ
ᠠᠰᠠᠩᠭᠢ
asanggi

тооны нэр, ингүмэл; асанги галав.

АРХИЛАН
ᠠᠷᠬᠢᠯᠠᠨ
arqilan

амьтан: арслангийн нэг зүйл.

ХУУДУУГҮЙ
ᠬᠤᠤᠳᠤᠤ ᠦᠭᠡ
quuduu uegey

төлөв томоотой, гүндүүгүй сайн; тэр гуай ч ёстой хуудуугүй хүний нэг мөн.

ХУУДУУ
ᠬᠤᠤᠳᠤᠤ
quuduu

базаахгүй зан байдал; хуудуу гаргах.

ХУУДАС(АН)
ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ
qagudasu . quudasu
  1. ном бичиг дэвтрийн цаас, нэгэн ширхэг сул цаас; нэг хуудас цаас; арван хоёр хуудастай дэвтэр; аравдугаар хуудас; хуудас хуудсаар нь эргүүлэх;
  2. бичмэл болон машиндсан зүйлийн хэмжээг тооцох хэвлэлийн нэгж; зохиогчийн хуудас (зохиогчийн зохиолыг хэвлэлийн дөчин мянган үсгийн тэмдэгтээр бодсон нэгж); хэвлэлийн хуудас (6084; 6092; 7092; 70108; 84*108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ);
  3. зарим нэгэн бичиг буюу захиа баримт; албан хуудас явуулав; хуудас бичиж үлдээв; илтгэх хуудас (албан хэргийн тухай дээд газарт илтгэх бичиг);
  4. дээл хувцасны дотроос салгаж авсан өнгө хуулга; хуучин дээлийн хуудсаар хийсэн юм; далны хуудас (амьтны далны толин дээрх мах; далны хуудсыг далан хүн хувааж идэх зүйр); хуудас мах (мал гөрөөсний далны ховилын дотоод мах); хуудас алт (юм будах ширдэхэд зориулж хийсэн нимгэн алт; нисэх алт, цаасан алт ч гэдэг); хуудас төмөр (нимгэн гөлмөн төмөр); уулын хуудас (уул нурууны доош буусан хамрын хажуу дахь тэлүүхэн хотгор нугацаа).
ХУУДАН
ᠬᠤᠤᠳᠠᠨ
quudan

хуудан шувуу амьтан тахианы адил нэгэн зүйл шувуу, өдөр шөнөгүй дуугардаг бөгөөд өвлийн дунд сар болоход дуугарахгүй болно.


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив