Сандагсүрэн.Г тэмдэглэсэн үгс Rss


ЦАРАА II
ᠴᠠᠷᠠᠭ᠎ᠠ
charag-a

сумны туссан ором, цар ч гэнэ

НИЙЛГҮҮР
ᠨᠢᠭᠢᠯᠡᠭᠦᠷ
nigileguer

нус нийхэд зориулан хийсэн сав буюу бөс юм; нийлгүүл сав.

НИЙДЭМХИЙ
ᠨᠡᠢᠢᠳᠡᠮᠬᠡᠢ
neiidemqei

бусдын юмыг дур мэдэн хэрэгсэгч; нийдэмхий зантай хүн.

НИЙДЭМ
ᠨᠡᠢᠢᠳᠡᠮ
neiidem

нийт, даяар

НИЙГЭН
ᠨᠡᠢᠢᠭᠡᠨ
neiigen

бүгдээр, түгээмэл; нийгэм даяар; ард нийгнээр сонсов; үүл нийгэн бүрхэв.

НИЙГЛЭХ
ᠨᠡᠭᠡᠯᠡᠬᠦ
negeleque

нийгэн болох, нийгэмчлэх, нийт дундын болгох.

НИЙ I
ᠨᠡᠢ
nei

дотнолон найралдсан, их л найралдсан нь; ний найрал, ний самс хорш.; ний болох (нэг гэрийн хүмүүс мэт болох)

ХУРХАГЛАХ
ᠬᠤᠷᠬᠠᠭᠯᠠᠬᠤ
qurqaglaqu

юмыг их л хэмнэн арайхан зөвхөн хэрэглэх, харамлах

ХУРХАГ
ᠬᠤᠷᠬᠠᠭ
qurqag
  1. дутуу, турхан, мөхөс ядуу; хурхаг дутуу; хурхаг турхан; мөхөс хурхаг; хурхаг ядуу; 2. аривч, харамч; аривч хурхаг, харамч хурхаг хорш.,
ХУРУУ II
ᠬᠤᠷᠤᠤ
quruu

нүдний цөцгийд ургаж тогтсон мах мэт зүйл; нүдэндээ хуруутай; хуруут бүргэд амьтан (олон зүйл бүргэдийн доторхи хамгийн сайхны нь, урт нь 68-72 сантиметр байна, цээжин бие ба хөл цасан цагаан, хүзүүний доод тал хөхөвтөр хар, бусад бие улаан, нүд тойрсон цагариг ба савар цайвар шар, хушуу ган төмрийн өнгөтөй, хошоочноор явна, дуу маш хол сонсдоно, загас амьтны сэгийг иднэ); хуруут хэрээ амьтан (омруудаа хар бидэртэй, улаан өнгөтөй хэрээ).


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив