Баатар тэмдэглэсэн үгс Rss


ӨНДӨГ I
ᠥᠨᠳᠡᠭᠡ
oendege
  1. шавьж, хоёр нутагтан, мөлхөгчид, жигүүртний эр эм бэлгийн эсээс бүрэлдсэн үржлийн үр;
  2. шувууны мөн тийм эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл;

  • өндөгний хальс (өндөгний хатуу бүрхүүл);
  • өндөгний уураг (өндөгний шингэн зүйл);
  • өндөгний зулам (өндөгний хатуу хальсны дотоод нимгэн хальс);
  • өндгөн мөөг у р г а м а л (хогт дарагдсан, ялзарсан модны тушаа ургах, орой нь цагаавтар, дотроо бараахан мөөг);
  • өндгөн хэв (буудайн гурилд тахианы өндөг чихэр хоршиж тостой хийсэн боорцог);
  • өндөгний хагсмал бин (жигнэсэн буудайн гурилд өндөг чихэр хоршиж хайрсан бин);
  • өндгөн сүй х у у ч и р с а н (а. эцэг эх нь хөвгүүн охиноо эхийн хэвэлд байхад буюу нялх бүхийд нь хожим эр эм болгон холбохоор хэлэлцэн тогтсон хэлэлцээр; б. хожим эр эм богтлоход эрийн талаас эхнэр болгох хүний эцэг эхэд анх удаа очиж хадаг тавих); өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх. х у у ч.
ХУЛЧИЙХ

  1. хулчгар болох; нүүр нь хулчийх; 2. айх, зүрх зориг нь буурах; чи хулчийж байна уу?
ХУЛУУ I
ᠬᠤᠯᠤᠤ
quluu

хүн малын хөл бэртэнгэ буюу шар ус хурж тогтсон бэлцрүү;

  • хулуу хуян, хулуу шар ус х о р ш; хулуу хөдлөх (хулуу нь өвдөх).
ХУЛГА I
ᠬᠤᠯᠠᠭ᠎ᠠ
qulag-a
  1. гэмшиж гаслахад хэрэглэх аялга; халаг, аа хулга мэдсэн ч болоосой, сурсан ч болоосой!
  2. зүгээр дэмий; аа хулга, өнжив; аа хулга, өнгөрөв.
ХУЛБАЙ

гайхах, сэжиглэх аялга, урьд сонсоогүй мэдээгүй, үзээгүй юмыг асуухад гайхсанаа илтгэхэд хэрэглэнэ; хулбай, ямар юм бол доо; хулбай, би мэдэхгүй юм.

ХУЛАНЦАГ

элэнцэг өвөг эмгийн эцэг эх; элэнцэг хуланцаг хорш.; хуланцаг өвөг; хуланцаг эмэг; хуланцаг эцэг; хуланцаг эх.

ХУЛАНС II
ᠬᠤᠯᠤᠩᠰᠤ
qulungsu

адууны хөлийн дотор этгээдэд ургасан жижигхэн эвэрлэг зүйл.

ХУЛАН III
ᠬᠤᠯᠤᠩ
qulung

элэн, юмны чимээ анир хөл үймээнгүй нам гүмий нь; элэн хулан х о р ш; элэн хулан өдөр; элэн хулан газар.

ХУЛАН II
ᠬᠤᠯᠠᠩ
qulang

зуухны утаа гарах нүх, хүхээ ч гэнэ.

ХУЙ V
ᠬᠤᠢ
qui

зэвэг загасны зулзага;

  • хуй алаг нугас а м ь т а н (толгой нугастай адил болоод цагаан эрээн нэгэн зүйл шувуу);
  • хуй булаг нугас а м ь т а н (хуй алаг нугастай адил болоод эрээн нэгэн зүйл шувуу);
  • хуй шаазгай а м ь т а н (шаазгайтай адил, үнсэн өнгөтэй, урт сүүлтэй нэгэн зүйл шувуу).

Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив