Zaya тэмдэглэсэн үгс Rss


ПООЛУУ I
ᠫᠣᠣᠯᠤᠤ
pooluu

сийрс дэрсээр сүлжиж хийсэн тогоо түмпэн мэт хэлбэртэй сав.

ОНЬ, ОНИН II

  1. анх, анхан үе, эхэн үе; онин дээрээ их л сонирхож байжээ;
  2. онин дээр (эхэлсний дараахан, эхэлсний даруйд);
  3. эхний, анхны нэгдүгээр; онь даваанд унав;
  4. онь даваа (бөхийн эхний даваа);
  5. хуучирсан өртөө уяаны улаа хэрэглэл зүйлийн тохиолдох ээлж дараа; онь хүлээх.
ОНОН:
ᠣᠨᠣᠨ
onon

онон одох арван их сайтар, гучин найман оронтой тоо.

ОНИВЧ
ᠣᠨᠢᠪᠠᠴᠢ
onibachi
  1. онин дээрээ, эхэндээ, анх үед, сайн, чадамгай, ирмүүн; онивч ухаантай; онивч хурдан морь;
  2. сониуч.
ОЁОР

ёроол; хувингийн оёор.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив