Zaluxa тэмдэглэсэн үгс Rss


ХОЛЬС
ᠬᠣᠯᠢᠰᠤ
qolisu
  1. загасны элдсэн арьс; 2. загасны арьсыг элдэж хийсэн хувцас.
ХОЛЧИРГОН
ᠬᠣᠯᠴᠢᠷᠭᠠᠨ
qolchirgan
  1. урвах хөрвөх нь үлэмж, тогтворгүй ааль зантай; 2. бусдын үйл ажилд туслалцах санаатай, хөнгөмсөг зантай.
ХОЛХОЛЗОХ
ᠬᠣᠯᠬᠣᠯᠵᠠᠬᠤ
qolqoljaqu

холхгор юмны байн байн хөдлөх.

ХОЛХОВЧ
ᠬᠣᠯᠬᠤᠪᠴᠢ
qolqubchi

булын нүхэнд жийрэг болгож тавьсан цагариг төмөр; холховч нум (хичиргүй нум, сааль нум).

СЭЛГЭЦ
ᠰᠡᠯᠡᠭᠴᠡ
selegche

амьтан өтөгтэй адил болоод арай бага, заан мэт хамартай, арслан мэт толгойтой, хар цагаан холимог бидэртэй нэгэн зүйл амьтан, усанд чадамгай сэлнэ.

ЦАРАМ I
ᠴᠠᠷᠠᠮ᠎ᠠ
charam-a

хүн амьтны биед төөнөж түлэгдсэн, хайрсан зэргээс тогтсон сорви.

ШИРХ I
ᠱᠢᠷᠬᠡ
shirqe

амьтан үрширсэн бууцнаасаа төрж малд орж малыг зутраадаг хорхой, шар ширх хөх ширх гэж ялгал бий.

ШИРҮҮСГЭХ
ᠱᠢᠷᠢᠭᠦᠰᠭᠡᠬᠦ
shiriguesgeque

ширүүсэхийн үйлдүүлэх хэв.

ШИРТЭЛХИЙЛЭХ
ᠱᠢᠷᠲᠡᠯᠬᠢᠯᠡᠬᠦ
shirtelqileque

байн байн ширтэх.

ЭННЭХ
ᠡᠩᠨᠡᠬᠦ
engneque

эгнэх.


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив