Нямбаа тэмдэглэсэн үгс Rss


ЗАРДСАН

зарц.

ЗАРДАС

зарц хүн; хувьсгалын өмнө бусдын зардас болж явав.

ЗАРАМ II
ᠵᠠᠷᠮ᠎ᠠ
jarm-a

а м ь т а н загас хэлбэртэй, цаас иддэг нэгэн зүйл хорхой; зарам хорхой.

ЗАНГАЛАЙТАХ

хүний үг хэлэлцэхэд хэл нь ээдрэх буюу хоолой чаргадах зэргээр эв эегүй болох; зангалайтсан хайшаа хүн бэ?.

ЗАНГАЛАЙ I
ᠵᠠᠩᠭᠠᠯᠠᠢ
janggalai

а м ь т а н богширгын чинээ биетэй, бие чандар эрээн нэгэн зүйл шувуу.

ЗАНГАЙХ

хүний гачигдахад яах арга огт олдохгүй болох.

ЗАНА

амьтан: эр эм хоёрын өнгө зүс хоёр өөр; эрийн элгэн тал час улаан, эмийн элгэн тал бор саарал, модонд амьдардаг шувуу; улаан зана амьтан (мод бутны мөчир дээр үүрэглэдэг нэг зүйл болжмор шувуу).

ЗАМХАР

ургамал: ишиндээ сондуутай, навч замар цэцгийн адил болоод цайвар хүрэн, сайхан үнэртэй.

ЗАМРАХ II
ᠵᠠᠮᠤᠷᠠᠬᠤ
jamuraqu

буцалсан цай ус зэрэг юмыг самрах.

ЗАМБАЛЗАГУЙ

баяр ёслолын зэрэгт хаалга үүд буюу орон савд өлгөх нэгэн зүйл чимэг, торго бөсийн зэргээр цэцэг цоморлогийг дүрэмлэн хийнэ.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив