Мөнх тэмдэглэсэн үгс Rss


ХЭНШҮҮ
ᠬᠡᠩᠰᠢᠬᠦᠦ
qengsiqueue

эвэрлэг ба үсний зүйл, эсэхүл мах тосны зэрэг юмыг хуйхалсан түлснээс гарах нэгэн зүйл үнэр: хэншүү хярвас хор ш.; хэншүү үнэртэх; хэншүү тавих (хэншүү гаргах).

ХЭНШҮҮВЧ
ᠬᠡᠩᠰᠢᠬᠦᠦᠪᠴᠢ
qengsiqueuebchi

мах тос зэрэг юмыг хуйхалсан түлснээс гарах нэгэн зүйлийн утаа тортог, үнэрийг шүүгч гал тогооны хэрэгсэл.

ШИГ I
ᠱᠢᠭ ᠂ ᠱᠢᠭ
shig , shig

цагийн хэм, нэг секунд. Хором буюу нарийн хувь

ЗҮДЭГ
ᠵᠦᠳᠡᠭ
juedeg

элэглэгдэх, шүүмжлэгдэх, жигшигдэх шившигтэй газар бий; зүдэг хэрэг үйлджээ; ингэж явах нь даан ч зүдэг.

ТУТРАГА
ᠲᠤᠲᠤᠷᠭ᠎ᠠ
tuturg-a

цагаан будаа.

САНАХ
ᠰᠠᠨᠠᠬᠤ
sanaqu
  1. сэтгэх, бодох; санах сэрэх,. санах сэтгэх, санах бодох хорш.; санаж байгаа юмаа хәл! хар санах (муу санаа агуудах); сайн санах (сайн санаа агуулах); буруу санах (хортой санаа агуулах); муу санах (хар санах; чи над битгий муу санаарай!); санасан дээр нь (санасан даруйд нь); санасандаа хү­рэх (зорилгодоо хүрэх, зорилгоо биелүүлэх); санах нь сарнаар, явах нь нарнаар (санасан бодсондоо хүрч чаддаггүй); их санасан газар есөн хоног хоосон (их л сайхан гэж бодсон атал тэр нь муу, юу ч үгүй байх); санаснаас дээр (уг бодож байснаас илүү, дээр); өөдлөхөд санах сэрэх хоёр; уруудахад унтах мартах хоёр (хууч); санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай! (ерөөлийн үг); 2. нэхэн бодолд орох; хаа тавьсан бэ? санаач! хэдэнд ирсний нь бид санахгүй байна; 3. хүсч мөрөөдөх; гэрээ санах; нутгаа санах; ээжээ санах.
НУМ
ᠨᠤᠮᠤ
numu
  1. хөвчийг татаж сум харвах зэвсэг; хулс, эвэр, шөрвөсийг нийлүүлэн нааж хийнэ, одоо спортын хэрэгсэл; дэрсэн нум сумаа гэр дээр нь хаяв гэнэ (үлгэрээс); сумаа харваад нумаа нуух зүйр; нум орох (нумны нэг этгээд гэдрэг нугарах); нум буух (нумны хөвч мултрах); нум гүйтэх (нумны хөвчийг мултлах); нум галжиртах (нум гажих); нум татах (нум барьж хөвчнөөс үгтээх); нум тэлэх (нумыг гүйцэд татах); нумны амгайвч (нумны хөвч торгох торомж); нумны үүсгэр (нум хийхээр бэлдсэн мод); нумны элэг (нуманд наасан эвэр); нумны баатар (нумны хайгуулын дэргэдэх дүгрэг юм); нумны бариул (нумны барих газар); нумны хайгуул (нумны хөвчийг тосох гандгар газар); нумны хамар (нумны хичрийн ар); нумны хэрсүү (нумны хайгуул); нумны хичир (нумны үзүүрийн гандгар); нумны хөвчлүүр (нумны амгайвч); нумны галжир (нумны гажлага); нумны тэвх (нумны хайгуул); нумны товх (нумны баатар); нумны хөвч (нум хөвчлөх оосор); 2. нумны хэмжээний газар; нэг алхам газар; сурыг дөчин таван нумны газраас харвана; 3. тэрэг, автомашины донсолгоог зөөлрүүлэхийн тулд хийсэн уян хатан болд; нумтай тэрэг; машины нум; нумы нь хотойтол ачив; 4. хэмжих ухаан хагас дугуй;нуман жагсаал (хавирган сар хэлбэртэй жагсаал)
АДААР
ᠠᠳᠠᠷ
adar

гэрийн орой тааз. (шал, хана, адаар будах)

УЛАМЖЛАЛ
ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ
ulamjilal

залгамжлан авах, уламжлах зүйл; манай ард түмний эртний уламжлал; уламжлалын зарчим; манай ард түмэн баатарлаг уламжлалтай билээ, шинэ соёл зохион бий болгох.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив