G.G тэмдэглэсэн үгс Rss


САМЖ
ᠰᠠᠮᠵᠠ
samja

а м ь т а н өнгө шаравтар, сүүл охор төрөлхийн тавтиргүй шогч, бяцхан бич.

alt text

ҮРСЛҮҮР

ургамлын үрийг суулгаж ургуулах газар; цэцгийн үрслүүр.

ҮРЛЭЭЧ

үр цацагч машин.

ХӨНӨГ

  1. шингэн юм агуулах нэг зүйл сав; хөхүүр хөнөг хорш.; усны хөнөг; сааль сүүний хөнөг;
  2. цахиур бууны дарь агуулах эвэр сав; хөнөгтэй дарь;
  3. үйсээр хийсэн хувин; үйсэн хөнөг.
ХӨНДӨӨ

шагайгаар бөг чэг нясалж тоглоход орхисон шагаа түшилдэн туссаныг нь; хөндөө шагай нясалж болохгүй, хөндөөгий нь гарга.

ХАТГАХ

  1. үзүүртэй юмаар чичих, шаах; шөвгөөр хатгах; өргөс хатгах; хуруугаар хатгах;
  2. могой, зөгий зэрэг хорхой шавжийн хушуугаар хазах; зөгий хатгах; могой хатгах;
  3. бие эрхтэн юмаар чичих мэт гэнэт хүчтэй өвдөх; өвдгөөр хатгах; хавиргаар хатгах;
  4. хатгамал оёх, утсаар угалз хээ гаргаж урлан оёх; угалз хатгах: утас хатгасан хавтага;
  5. ш и л ж с э н өдөөн үймүүлэх; хатган үймүүлэх; өдөөн хатгах;
  6. шигтгэж тогтоох; хүж хатгах; туг хатгах;
  7. мөргөн тулж унах; толгойгоороо газар хатгаж унах;
  8. багтаж зэрэгцэх; хаяа хатгаж суух; хамар хатгаж идэх;
  9. оодрох; эз нь хатгах; хоол нь хатгах.
ХАТГАС

уд модны хөх арьс.

ХАТГАА II

зэрэгцээ, зэрэг; хар хээр хоёр морь уралдаад харваа хатгаа орж ирэв.

ХАТАН
ᠬᠠᠲᠠᠨ
qatan

зан сэтгэл чанга, ширүүн; хатан догшин хорш.; хатан сэтгэлтэй.

ХАТАН
ᠬᠠᠲᠠᠨ
qatan

ааг, амт маш сүрхий; хатан амт (амсахад тачаадам хүчтэй, аагтай, хахуун амт); хатан архи (маш хахуун архи); хатан үнэр (хатуу сүрхий үнэр).


Creative Commons License
©2009 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив