Л.Энх-Амгалан тэмдэглэсэн үгс Rss


ТӨВ II
ᠲᠥᠪ
toeb

түвшин, тайван, тохьтой, томоотой; түвшин төв хорш; төв хүн (шударга зантай хүн); төв зан (томоотой зан); төв үзэл (үзэл санаа); төв санаа (шударга санаа); сэтгэлийг төв байлгах (сэтгэл түвшин байлгах).

ТОО
ᠲᠣᠭ᠎ᠠ
tog-a

аливаа үзэгдэл юмыг тоолсны үндсэн дээр хэд хичнээн болохыг тоггоосон хэмжээний илрэл; торгон дээлтэй боловч тоо мэдэхгүй мунхаг зүйр;

бутархай тоо (нэгэн бүхэл юмны хэсэг);

өрөөсгөл тоо, сондгой тоо (тэгш тоонд хуваагдахгүй тоо);

хяналтын тоо (тогтоосон тоо);

тоо авах (а. тоолох; б. тоолсон мэдээ дүн авах);

тооноос хасах (бүртгэлээс хасах);

тооноос гарах (а. бүртгэлээс хасах; б. доройтох, муудах);

тоонд оруулах (а. бүртгэлд авах; б. сэхэх, дээшлэх; энэ муу төлөг чинь малын тоонд орох нь байна шүү);

тоо тоолох (а. хэд болохыг тоолох; б. тоо унших);

тоо бүрэн толгой мэнд (тоотой юм, хорогдолгүй хэвээрээ);

тоо бодлого (тооны ухааны үндсэн хэсэг, тооны хамгийн энгийн чанар, түүнийг бодох аргын тухай үзнэ);

тооны хүрд (үржүүлэхийн хүрд);

тооны ухаан (алив юмны хэмжээ, хэлбэр судлах тоо бодлого, томьгоны ухаан, хэмжихүй ухаан, гурвалжны ухаан зэргийн ерөнхий нэр);

тооны машин (дөрвөн үйлдлээр бодож чаддаг машин);

тоо бүртгэл (бүртгэл, тооцоо, тооллого; малын тоо бүртгэл; хүн амын тоо бүртгэл);

тоо бүртгэлийн судлал (нийгмийн хөгжил, ардын аж ахуй дахь тооны хувиарлалтыг судлах ухаан);

тоо бүртгэгч (тоо бүртгэл эрхэлсэн хүн; бригадын тоо бүртгэгч);

олон тоо (юмны олныг заах үг, дагавар; олон тоо заах дагавар);

тооны үг (юмны олон цөөн, дэс дараа, тоололд холбогдол бүхнй угс);

хам тооны уг (хамт явах, байх, үйлдэх зэрэг байдлыг үзүүлж «хэдүүл» гэсэн асуултад хариулагдах үг);

тоо алдах (а. тоо ташаарч бодох; б. тоолж барахааргүй их);

тоо томшгүй (хязгааргүй буюу маш олон);

орон тоо (алба хаах ор; орон тооны биш зааварлагч; орон тоо хасах).

ТОМ II

гөрөөс явсан жим зам; бугын том аргаль угалзын том.

ТОЛЬ II

хуучирсан байлдаанд бие хамгаалахын тулд цээжин тус ар өвөртөө зүүж халхавч бамбай болгон хэрэглэж байсан төмөрлөг зүйл.

ТОЛХИЛЦОХ

хүний хоорондоо маргацалдан тэмцэлхийлэх; үг толхилцох

ТОЛГОЙ I
ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ
tolugai

нүүр гавал хоёроос бүтсэн, хүн амьтны биеийн эрхтэн: толгой тархи, малгай толгой хорш: толгойн чимэг; толгойн боолт; толгойн өвчин; толгой өвдөх; тэмээн толгой тэвщинд багтдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй, ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй (үлгэрээс); толгой дохих (толгойгоо бага зэрэг урагш хөдөлгөх); толгой дүнсийх (толгой өвдөх байдал орох); толгой дууганих (толгой эргэж мэнэрэн өвдөх); толгой эргэх (а. толгой дүйрч мэнэрэх; б. ухаан самууран төөрөх; в. зүг чнгээ мэдэхгүй болох); толгой түрүү (эх зах, ах зах); толгой түрүүгүй, эх толгойгүй (эх захгүй, эмх замбараагүй); толгой холбох (а. шүлгийн мөрийг адил дуудлагатай авиагаар эхлэх; б. эр эм бололцох: тоонотой гэрт толгой холбож, тогоотой шөлөнд хушуу холбох); толгой үсэг (гарчгийн үсэг); толгой даах (өөрөө биеэ мэдэх болох, биеэрээ хариуцаж чадах); толгой өргөхгүй (толгойгоо дээш татахгүй); толгой эргүүлэх (толгой эргэхэд хүрүүлэх, үймүүлэн самууруулах); толгойгоо даах (а. өөрийн үйл явдлыг өөрөө биеэ дааж гүйцэтгэх болох; б, өвчтэй хүн вөр.өв өндийн босч чадах); толгойгоо мэдэх (өөрийн үйл явдлыг өөрөө мэдэж чадах болох); толгой мэдэх (өөрөө өөрийгөе мэдэж чадах); эх толгойгоо алдах (а. эмх замбараагаа алдах; б. а.ч за.хаа алдах; в. эрээ цээрээ алдах); толгой хорголох (түр зуур хоргодох, байрдах; хүйтэнд толгий хоргодох газар байна уу?); цагаан толгой (аливаа бичгийн бүх үсэг; Монгол бичгийн цагаан толгой); 2. тэргүүн, шилдэг; толгой тэргүүн хорш.; гэр бүлийн толгой; дээрэмчний толгой; тэдний адууны толгой нь тэр бор морь байгаа юм; 3. юмны орой буюу дээд үзүүр; уурганы толгой; өвсний толгой; унины толгой; ханын толгой; ташаан толгой; сүүжний толгой; шүдэнзний толгой; уулын толгой (уулын ноглох орой); мод толгой (соруулгүй муу ганс); гансны толгой (амны тамхи нчрж татах уурхай); толгой татах (гуталд зулаг залгах); толгой залгах (уурга мэтийн үзүүрт юм нэмж залгах); хадаасны толгой (хадаасны тав бүхнй этгээд); эрхний толгой (эрхний тоблох эхлэлийн чимэг тэмдэг); хөөрөгний толгой (хөөрөгний халбаганы бариул этгээдэд байх шүр зэргээр хийсэн тал бөмбөрцөг); 4. хэсэг тасархай тогтсон жижиг буюу товгор газар; Зайсан толгой; холбоо толгой; хүрэн толгой; 5. хүн, малыг төлөөлүүлэн хэлэх үг; ухаантай толгой; мангуу толгой; хашир толгой; малын тоо толгойг нэмэгдүүлэх; хэдэн толгой малтай вэ?; толгой дараалах (толгой тутмыг оролцуулах); толгой тоолох (хүн, мал бүгдийг дараалж бүртгэх, юмыг хүн мал тутамд хүргэх); 6. даваан дээр; явахын толгой дээр хүн ирж болиулав; галт тэрэг хөдлөхийн толгой дээр сууж амжив.

ТОЙРЛОГО

тойрсон юм нь.

ТОЙМОГ
ᠲᠣᠢᠢᠮᠣᠭ
toiimog

толгойдоо юмгүй, мухар; тоймог үхэр (эвэргүй үхэр); тоймог толгой (үсийг тойлсон, хуссан толгой; тоймог толгойтой, тойруулсан захтай лам хүн ирэв).

ТОЙЛОХ II

толгойн үсийг хутгаар авах; үсээ тойлсон хүүхэд.


Creative Commons License
©2009-2012 Толь.Query.mn | Оролцогчид | Статистик | Хэрэглэх Нөхцөл | Эх сурвалж | Талархал | Холбоо барих | Сайтын тухай
Элсэх заавар | Толийн тайлбар | Монгол бичгийн галиг | Хандив