таамаг

таавар, тойм; таамгаар хэлэх; таамгаар хийх; тамгар явах; 2. сэжиг; сэжиг таамаг хор ш.: таамаг сэжиг ихэдвэл танил нөхдөөсөө хагацна

тоймч

тойм бичигч; *сонины тоймч

томьёолох ᠳᠤᠮᠢᠶᠠᠯᠠᠬᠤ

юманд нэр томьёо өгөх ба томьёотой болгох; томьёолсон тэмдэг (юмы тогтсон томьёогоор тэмдэглэсэн тэмдэг); 2 тойм, багцаа; *ачаа бараагаа томьёолж үзье

төсөв

тойм, багцаа, төлөвлөгөө; хүн албан байгууллага, улсаас ямар нэгэн тодорхой хугацаанд зарцуулах зарлага, оруулах орлогыг таацуулан бодсон бүдүүвч төлөвлөгөө; төсөв хийх; жилийн төсөв; орлогын төсөв; зарлагын төсөв; төсвийн хууль; төсвөөс хэтрэх; төсвийн комисс; *төсвийн зүйл анги

хиртэй i ᠬᠢᠷᠢ ᠲᠡᠢ

багцаа, тойм, бараглал, хэмжээ, хирээтэй; *аль хиртэй; таван метр хиртэй; хориод хиртэй; хиртэй бай