нүх (эн)

  1. юмны сүв, цооронхой газар; шоолсон нүх; дундаа нүхтэй зоос; нүх сүв хорш.; нүх сүв эрэх (арга зам хайх); 2. амьтны орогнохоор малтсан эл, гүн хонхор; тарваганы нүх; 3. хуучирсан есөн тооны ёгт нэр; нүүрс барьдаг хүн нүүрээ хөөдөх нь зөв, нөхөр муутайхүн нүхэнд унах нь зөв зүйр; нүхэн гэр (газар ухаж дээрээс нь битүүлэн, хүн суух, хорогдох орон); даалууны нүх (даалууны модонд хийсэн бага бага хонхор); нүх шахах (даалууны нүхийг тохируулан өрж тоглох наадам)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-09-15 10:06:45

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх