улаан

  1. цусны өнгө мэт өнгө; улаан туг; улаан будаг; улаан дарс; улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах з ү й р; ертөнцийн гурван улаан (жавартай тэнгэрийн хаяа улаан, жартгай хүний нүд улаан, жалганд ургасан сухай улаан); улаан бор (малын зүсэм, борд улаавтархан өнгө хольцолдсон; улаан бор морь); улаан шарга (шарга зүсмийн адууны бяцхан улбар); улаан цоохор (а. үхэр, хонь, ямааны зүсэм цагаанд улаан толботой буюу улаанд цагаан толботой; б. бусад юмын улаан өнгөнд өөр өнгө буюу өөр өнгөнд улаан толбо бүхийг); улаан тарлан (үхрийн зүс улаан эрээн); улаан зээрд (улаан зүсмийн адууны баахан улбар); улаан хүрэн (тэмээ, үхэр, хонь, ямааны зүс ба эд юмны өнгө улбар хүрэн); улаан хонгор (хонгор зүсмийн адууны бяцхан улбар); улаан халтар (нохойн зүсэм; их бие хар бөгөөд завьж, шанаа, нүдний дээд этгээд, дөрвөн хөлийн шилбэ улаавтар); улаан хээр (хээр зүсмийн адууны баахан улбар); улаан зүр (зуны цагт зүр гөрөөсний өнгө улаавтархан харагдах өнгөөр нь ийн нэрлэнэ); улаан нэлий (а. цус ихэд асгасан, нялзсаныг; б. мах, цус ихэд тархсан зэрэг); улаан бэх (шунхыг талхалж, усанд хайлж цавуу холиод бэхийн адил дөрвөлжлөн хийснийг); улаан мөнгө (зэс гууль зэргээр үйлдсэн зоос; улаан мөнгөний үнэгүй эд байна); улаан арьстан (Европынхон Америк тивд нүүдэллэн очихын өмнө тэнд оршин сууж байсан хүн ардын нэр); улаан цах ( сая төрсөн хүүхэд); 2. ш и л ж с э н хувьсгалын утга чанар бүхий; Зөвлөлтийн хүчирхэг улаан арми; Улаан цэрэг; улаан булан; улаан гэр; 3. ш и л ж с э н биеэр, халхлах юмгүй; улаан тулгарах (яг тулгарах); улаан нүцгэн (а. маш ядуу учир хувцас хунар муутай хүн; б. биедээ өмссөн хувцасгүй нүцгэлсэн; в. ус, мод, өвсгүй буюу маш тачир газар); улаан гараараа уулзах (ажил үйлдвэрийг зөвхөн гар биеэр хийх); улаан нүүрээрээ учрах (өөрийн биеэр учрах); улаан зээрд болох (баахан согтох); 4. ш и л ж с э н шунахай, ховдог, балмад; мөнгө цагаан, нүд улаан з ү й р; улаан цайн гүжирдэх (огт оргүй гүжирдэх); улаан дайрах (а. айх эмээх ба ичих зовохыг мэдэхгүй дайрах; б. нохой давхих болон бөхчүүд барилдах зэрэгт далтирахгүй шууд тулж орох); улаан буудай у р г а м а л (янз буудайтай адил болоод өнгө баахан улаавтархан нэгэн зүйл тариа); улаан хоног у р г а м а л ( хоног амуутай адил боловч хивэг улаан тариа); улаан бударгана у р г а м а л (говь газар ургадаг бударганы нэг зүйл, өндөр нь метр хүртэл бий, иш мөчир найлзуур цайвар шар, зуны цагт жижиг ногоон навчтай, өвөл хатахдаа улаан болно, тэмээ иднэ, хатаж навчийг унасан цагт найлзуурыг адуу, үхэр бага зэрэг иднэ); улаан харгана у р г а м а л (гүн говиос бусад газар их төлөв бий, язгуурт хожуултай, хальс бор шар, нарийн салаа мөчрийн үзүүр бүрд хурц өргөстэй, навч ногоон, цэцэг шар, хонь ямаа, тэмээ цөм иддэг нэг зүйл харгана); улаан түлээ у р г а м а л (голдуу цөл, заримдаг уөлийн бүсэнд 10-50 см өндөр ургадаг, бут мөчир нь гялгар цайвар хальстай, үр зууван, үндсээрээ үрждэг бут ургамал, мал сайн иднэ); улаан тулам у р г а м а л (хайрслаг хатуу навчтай олон наст ургамал, цэцэг том, уулын бэлээр ургана, ногоон байхад нь мал иднэ); улаан толгой у р г а м а л (чийгтэй нуга газар ургадаг, үет ургамлын язгуурын ургамал, түрүү улаавтар, бүх төрлийн мал сайн иднэ); улаан лууль у р г а м а л (боловсорч гүйцсэн хойноо арьс нь час улаан өнгөтэй болдог, идэшний таримал ногоо, амт амтайхан бөгөөд шүүслэг); улаан манжин у р г а м а л (улаавтар өнгөтэй, том үндэс бүхий идэшний таримал ногоо, амт амтайхан); улаан лууван у р г а м а л (улаавтар үндэс бүхий таримал ногоо, амт гашуухан, үндсийг иднэ, навчийг мөн идэж болно); улаан бургас у р г а м а л (удын нэгэн зүйл мод, бүдүүн нь эрхий хуруу хир, өнгө улаан, навч нь бургасны навчнаас өргөн болоод урт); улаан уд у р г а м а л( дүрс нимгэн, мах судал цэгээн, салааны үзүүр улаавтар, сумны иш зэрэгт хэрэглэнэ); улаан зандан у р г а м а л (халуун оронд ургадаг мод, чанар хатуу, өнгө улаан, жил удсан хойно өнгө нь хүрэн болно, модны судал зурдастай, жил удаагүйг усанд дэвтээж юм будвал болно, бас эмнэлэгт хэрэглэнэ); улаан чигийрмаа цэцэг у р г а м а л ( хүйс эрхэм чигийрмаа цэцэгтэй адил болоод өнгө улаан, навч өргөхөн болоод зөөлөн цэцэг); улаан салаат чигийрмаа цэцэг у р г а м а л( эрхэм чигийрмаа цэцгийн нам, нэг ишинд тав зургаан хүйс цэцэглэдэг цэцэг); улаан сарт тогшуурга а м ь т а н (их бие хэрээний адил, өнгө цох хар, толгойдоо улаан сартай нэг зүйл тогшуурга шувуу); улаан хушуут хэрээ а м ь т а н ( хэрээтэй адил болоод хушуу хөл улаан, жигүүр сүүл хар болоод урт, төрөлх намхан нэг зүйл шувуу); улаан бор азарга а м ь т а н ( улаан чандартай, хар бидэр бүхий нэг зүйл бялзуухай, богширго ч гэнэ); улаан болжмор а м ь т а н (хушуу улаавтархан шар, хоёр зажуурт цагаан чандар сагсайж ургана, жигүүр сүүл улаавтархан, тэрмийн өнгөтэй боловч цагаан чандар холилдсон нэг зүйл болжмор шувуу); улаан хүзүүт а м ь т а н (хүзүү улаан, хушуу хар, толгойдоо урт чандар буй, хүнийг үзэж дуугарахад толгойн чандар нь сагсайж босдог нэг зүйл шувуу); улаан туруу а м ь т а н (хушуу сүүл хар, бие улаавтархан бараан нэг зүйл хэрээ); улаан дэлбэ а м ь т а н (шүд нохойн шүдтэй адил, том нь гурваас дөрвөн тохой, хушуу ээтгэр нэг зүйл загас); улаан цогондой а м ь т а н ( янз цогондой адил боловч ирвэс мэт бидэртэй, өнгө улаан, жил удвал ирвэс мэт болно, махаар идэш хийнэ); улаан хөл а м ь т а н ( биеийн чандар үнсэн өнгөтэй, аньсгын дээд талд цайвар шар чандар хөмсөгтэйгээ адил, шийр маш улаан нэг зүйл бялзуухай); улаан гарди а м ь т а н (байдал төлөв тахиатай адил, үс нь таван өнгөтэй, гоёмсог сайхан нэг зүйл шувуу); улаан толгойт а м ь т а н (янз хидрүү бялзуухайтай адилхан, ар өнгө хөхөвтөрхөн, толгой улаан нэг зүйл бялзуухай); Улаан нүдэн гариг (Нарны аймгийн ертөнцийн нэгний нэр); улаан шуурга( цас бороогүй, шороо тавих их шуурга); улаан салхи (улаан шуурга); улаан гэрэл (явахыг хориглосон дохионы гэрэл); улаан гол (а. харвах дүгрэг байны дунд байдаг улаан цэг; б. хүн амьтны гол судал; в. маш хайртай); улаан хоолой (хүн амьтны идэш ууш залгих хоолой); улаан сам (буудайн гурилд бал хоршин зуурч цагаан самын ёсоор үйлдэж гахайн тосонд буцалгасан идээ); улаан хагсмал боорцог (жигнэсэн буудайн гурилд чихэр, нохойн хушууны ус хоршиж хайрсан идээ); улаан өндөг (Христос шашинтны хаврын баяр);
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Amodo: 2009-09-13 03:27:07
  • Очирхуяг: 2015-04-13 01:04:11

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх