хад (ан) i

уул дахь асар том ургаа чулуу; уул хад хорш; хад асгатай газар; хадан хушуу (уулын шувтрах хадан үзүүр); хадны хайлмал (нэгэн зүйл бодис ); хадны дууриан (хадны цууриан); хадан өвс ургамал (хаданд ургадах нэгэн зүйл өвс); хадны хүж ургамал (уул хаданд ургах хөрөөний ир мэт хөвөөтэй уртлаг навчай, хадан үнэртэй ургамал); хадны болжмор амьтан (чандрын өнгө хядруу бялзуухайнаас баахан өөр, уул хадны анд үүр хийдэг болжмор); хадны харагчин амьтан (толгой бие нь ногоовторхон, хөмсөг их, ихэд жиргэдэг нэгэн зүйл бялзуухайн нэр); хадны гөрвөл амьтан (хадан хайрга газар орших нэгэн зүйл гөрвөл); хадны мангаа (хүүхдийг хууран айлгаж хэлэх үг); хадны хаг (хаданд наалдаж ургасан хэг)

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Анхбаяр: 2009-08-22 11:23:33
  • С.Мөнхбаяр: 2015-04-13 00:33:37

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх