нүх, нүхэн

  1. юмны сүв, цооронхой газар; цоолсон нүх; дундаа нүхтэй зоос; хамрын нүх; чихний нүх; нүх сүв хорш.; нүх сүв эрэх (арга зам хайх);
  2. амьтны орогнохоор малтсан эл, гүн хонхор; тарваганы нүх; зурамны нүх;
  3. хуучирсан есөн тооны ёгт нэр; нүүрс барьдаг хүн нүүрээ хөөдөх нь зөв, нөхөр муутай хүн нүхэнд унах нь зөв зүйр; нүхэн гэр (газар ухаж дээрээс нь битүүлэн, хүн суух хоргодох орон); даалууны нүх (даалууны модонд хийсэн бага бага хонхор); нүх шахах (даалууны нүхийг тохируулан өрж тоглох наадам).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Одонбаатар: 2009-09-08 10:20:25
    • С.Мөнхбаяр: 2015-04-13 00:59:07

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх