нохой

  1. хөхөөр тэжээгч араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан; хотны нохой; өлөгчин нохой; нохойн гөлөг; нохойн байр; гөрөөч нохой (анч нохой); хоточ нохой (хотоо манах сэргийлэхдээ үнэхээр сайн нохой); анч нохой (ан амьтанг барихдаа сурамгай, гөрөөч нохой); золбин нохой (эзэнгүй нохой); нохой тавих (а. ан амьтан бариулахаар нохой тухирч явуулах; б. хулгайчийг илрүүлэн олохоор хайгуулч нохойг явуулах); нохой тухирах (нохойг ямар нэгэн зүйлд зориуд чиглүүлэн тавих);
  2. шилжсэн зальтай, мэхтэй, муу санаатай, хэцүү, төвөгтэй; нохой хүн (заль мэх ихтэй); нохой явдал болох (бэрхшээлтэй үйл явдал тохиолдох); нохой хэрэг (хэцүү хэрэг); нохой зан (муу зан);
  3. сарны зурхайн арван нэг дахь жил, цаг; нохой жил; нохой нүцгэн (огт юу ч үгүй хоосон нүцгэн; гахай явган, нохой нүцгэн хорш.); нохой гахайдаа хүрэх (хоёр хүн хоорондоо эвдрэлцэж муу муухайгаа дуудалцах); нохойн дуу ойртох (ямар нэгэн үйл явдал дуусах, төгсөхдөө маш ойр болох); нохойн толгойг ширээ дээр тавивч шороо дээр (муу юмыг дээш татавч доошоо); нохойн гэдсэнд шар тос тогтохгүй (муу юманд сайн юм үл тохирох); нохой хамартаа тулбал усч (амин дээрээ тулахаар аргы нь олдог); нохой хараацай амьтан (хөгц бялзуухай); нохой мич амьтан (мичний нэгэн зүйл); нохойн ялаа амьтан (нохойн биед төрсөн ялаа); нохойн галуу амьтан (халуу мэргэн гэдэг шувууны улаан хушуутай алаг хүзүүтэй нь); нохой шогшор амьтан (нүд улаан, жигүүр урт, модны батганыг барьж иддэг нэгэн зүйл шувуу); нохойн өтөг амьтан (өвөл модны хонгилд орших бяцхан өтөг); нохой бөөс амьтан (цус сорогч үсэрдэг жижигхэн хорхой); нохойн далан хальс ургамал (голын ойр ургадаг, алаг дүрстэй, цайвар улаавтархан өнгийн цэцэгтэй нэгэн зүйлийн модорхог ургамал); нохой хуш ургамал (богино болоод салаа үлэмж, самар ургахгүй хуш мод); нохойн хуух ургамал (зэллэж ургадаг, бяцхан гуатай төстэй, түүхийдээ ногоон, боловсрохдоо хурц улаан өнгөтэй бөгөөд зөөлөн хүүрэг нэгэн зүйл ургамал); нохойн хушуу ургамал (голын эрэг, ойн захаар ургадаг бутархаг ургамал, мөчир ба ишиндээ өргөстэй, том ягаан цэцэгтэй, үр жимс нь витамин ихтэй, чийг бамын өвчинд хэрэглэнэ); нохойн зангуу ургамал (тарианы газар, замын хажуу газраар ургадаг, үр нь тостой бөгөөд түүгээр маажин хийнэ, навч ба үндэс нь шар, ногоон будагтай, зангуу нь малын арьс үсэнд шигдэнэ); нохойн шээрэн ургамал (нохойн шийрийн нэг зүйл ургамал); нохойн хэл ургамал (уруул цэцгийн язгуурын олон наст ургамал, ягаавтар цэцэгтэй); нохойн шийр ургамал (говь цөл газар ургадаг сөөг ургамал, шүүслэг гонзгой навчтай, навчийг мал амтархаж иднэ); нохойн хоншоор ургамал (зэрлэг тэргүүлэгч цэцэг); Тэнгэрийн гурван нохой зурхай (гурван марал).

alt text

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Дөлүгэн: 2009-09-07 04:02:19
  • Очирхуяг: 2017-04-27 00:31:03

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх