од(он)

  1. огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс; одон гараг хорш.; одон бодис зүй (огторгуйн од гаргийн бүтсэн, тогтсон байдал хийгээд түүний хими физикийн чанар чадлын тухай шинжлэх ухаан); од судлал (одон гарагийг судлах ухаан); од судлаач (од судлалд мэргэжсэн хүн); одон орныг судлах оргил (тэнгэрийн байдал, нар, сар, од гарагийг байнга шинжлэн үзэхэд зориулан төхөөрсөн багаж хэрэгсэл бүхий тусгай газар); одны дуран (одны гэрэл хөдлөх); од түгэх (харанхуй болж од үлэмжхэн үзэгдэх); од сийрэх (үүр цайж огторгуйд түгсэн одны зарим нь үзэгдэхгүй болж цөөрөх); од нягт (одон маш үлэмж); од жирэв жирэв болох (гэгээ орж одон сийрэг болох); одон харвах (од унах); од унах (чулуу мэтийн хатуу бодис нэгэн газраас тасарч унан, гүйх хүчиндээ хөндий агаарт хавиран халж гал ноцон гүйж үзэгдэх); од зарах (од унах); одны гэр (одны орших газар);
  2. жинлүүр, чинлүүрийн нуруун дахь жин лангийн тоог заасан тэмдэг; дэнсний од; жингийн од;
  3. торгонд саагаар гаргасан толбо цоохор; одтой торго;
  4. ямар нэгэн юман дахь одон мэт гялалзах, өчүүхэн цэгүүд; чулууны од; ундаргын од;
  5. бууны овоо; од овоо хорш.;
  6. хуучирсан авын үзүүр; авын од;
  7. аз, цог, заль; одтой хүн; од нь онгойжээ; од нь цоорчээ.

шанага долоон од

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-08-21 08:14:49
    • Сүхболд: 2009-09-07 11:52:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх