хүн i

  1. багаж зэвсгийг бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл, сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар; манай оронд хүн хүнийгээ дарлах мөлжих ёс нэгэнт усдасан; танихгүй хүн; морьтой хүн ирэв; тэр хүнээс асуу; зан сайтай айлд хүн болгон цугладаг, замаг сайтай усанд шувуу болгон цугладаг з ү й р; хүн ахтай дээл эахтай з ү й р; хүн чадлаараа, хүлэг морь хурднаараа з ү й р; хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй з ү й р; хүн сэцэн ч хэлэхээс нааш санахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй з ү й р; хүн төрөлхтөн (бүх хүн тоотон; хүн төрөлхтний түүхэнд); хүн хар (хүн амьтан, хүн юм; хүн хар алга уу? хүн хар үзэгдэхгүй байна); хүн болох (хүний зэрэгт хүрэх; хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа з ү й р;) баян хүн (хөрөнгө чинээ сай­тай хүн; баян хүн бачтай); хоосон хүн (хө­рөнгө чинээ ядуу хүн; хоосон хүн хочтой); хүн бүл (нэг гэрийн доторхи хүмүүс); сайн хүн (хүн сайтай, тусчхан): сайхан хүн (үзэмж, үзэсгэлэн сайтай хүн); хүн сайтай (ханилгаа нөхрийн мөс чанар сайтай); хүн муутай (ха­нилгаа, нөхрийн мөс чанар муу); хүний ёс (хүнийг хайрлах, хүндэтгэх ёс); хүний чанар (хүний сайн муу санаа); хүний үнэргүй (маш муу санаатай, ямар ч муу хэрэг үйлдэхээс буцахгүй хүн); муу хүн (хар хорон санаатай хүн); зэрлэг хүн (бүдүүлэг хүн: энэ яасан зэрлэг хүн бэ!); муухай хүн (а. үзэмж үзэс­гэлэн муутай; б. хүнлэг чанар муутай; аваад яв гээд байхад орхиод явдаг яасан муухай хүн бэ); сонин хүн (этгээд, хачин, янзын хүн);бөх хүн (бяр тэнхээ ихтэй, барилддаг хүн); бүсгүй хүн (эмэгтэй хүн); бүстэй хүн (эрэгтэй хүн); хар хүн (а. лам биш хүн; төрийн хар хүн; б. эмэгтэй хүний эр нөхөр; манай хар хүн хөдөө явсан); хүн ам (улс, алив тодорхой хүрээ хязгаар заагт амьдран суугчид; хотын хүн ам; хүн амын бүртгэл; хүн амын данс; хүн амын тооллого; хүн амын судалгаа); хүн чулуу (хүн дүрст хөшөө); хүн хар гөрөөс (ал­мас) : хүн од з у р х а й (тэнгэрийн оёдлын ойр орших нэгэн сүрэг таван од); хүн эм, хүн орхоодой, хүн өвс ургамал (иш өндөр хоёр тохой илүү, салаа нь тав зургаа орчим бө­гөөд тойрон ургана, нэг салаанд таван навч бий, цэцгийн үр цөм улаан, эмнэлэгт хэрэглэдэг цухаг ургамал); хүн мод (тэмээг ганц хүн ачихад нөгөө тэнг шордож тогтоох хүртэл түр тавих олс татсан, ацтай, тавиур мод);
  2. гаднын, өөрийн биш, бусдын; хүнийд намар, өөрийнд хавар з ү й р; хүний амаар будаа идэх (бусдын хэлснийг өөрийн үг болгож явах); хүний гараар могой барих (өөрийн санасныг бусдаар хийлгэх); хүний хүн(гаднын хүн): хүний юм (бусдын юм).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-04 02:55:12
    • П.Оргил: 2015-04-13 00:55:54

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх