нулимс

  1. нүдний дэргэд орших булчирхайгаас гарах тунгалаг шингэн зүйл; нулимс асгаруулан уйлах; хонгор жаахан үр минь дээ, хоёр нүдэндээ нулимстайяа (ардын дуу); нулимсаа унагаахаар нударгаа зангид зүйр; нүдний нулимс; нулимсны булчирхай; нулимсны сав; 2. нулимж хаясан шүлс, цэр; нус нулимс, нулимс шүлс хорш..
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Tuul: 2009-08-31 15:03:54
    • Алмас: 2017-04-16 13:49:22

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх